Цахим худалдааны шинэчлэлийн асуудлаарх НҮБ-ын ХХБХ-ын семинарыг нээж үг хэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Женев хотноо энэ сарын 4-8-ны өдрүүдэд “Цахим эдийн засгийн ирээдүйг тодорхойлох нь” сэдвийн дор болсон НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын цахим долоо хоногт Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцов.
Цахим долоо хоногийн арга хэмжээний хүрээнд энэ сарын 7-нд болсон “Цахим худалдааны шинэчлэл, хэрэгжилтийн уялдааг сайжруулах нь” сэдвээр зохион байгуулсан чадавхыг бэхжүүлэх семинарыг Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нээж үг хэлэв.
Семинарт НҮБ-ын ХХБХ-ын тусламжтайгаар цахим худалдааны шинэчлэлийг хэрэгжүүлж буй улс орнуудын Засгийн газрын төлөөлөгч, хөгжлийн түншүүд оролцсон ба манай улсын хувьд энэ онд НҮБ-ын ХХБХ-тай Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хамтран гаргажээ.