Итали Улсын Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жованна Пиккарретаг өнөөдөр хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авч уулзав.
Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд Жованна Пиккарретад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа тэмдэглэлээ.
Элчин сайд Жованна Пиккаррета Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.