“Алтан бөмбөрцөг” наадмыг хөтлөхөөс хэд хэдэн жүжигчин татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-12-12 11:32:47

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 12. /CNN/. Америкийн хэд хэдэн жүжигчин “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөс татгалзжээ.  


Эх сурвалжуудыг эш татан CNN сувгаар мэдээлснээр, "Оскар"-ын наадмыг хоёр ч удаа хөтөлж байсан жүжигчин, комедиан Крис Рок ирэх сарын 7-нд болох ёслолыг хөтлөх саналаас татгалзсан байна. 


Түүнчлэн жүжигчин, стэнд-ап комедиан Али Вонг, SmartLess подкастын гурван хөтлөгч Жэйсон Бэйтман, Шон Хэйс, Вилл Арнетт нар Крис Рокийн жишээг дагажээ.


“Алтан бөмбөрцөг”-ийн хөтлөгч асан Тина Фэй, Эми Полер нар мөн ёслолыг хөтлөхөөс татгалзсан байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар “уг шагнал улстөржсөн учраас ийм арга хэмжээний хөтлөгч байх нь тэдний хувьд зохимжгүй, адармаатай, уйтгартай ажил юм”.


Карьерт нь “бохир толбо” болж, шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг төрүүлж болзошгүй тул нэрд гарсан жүжигчдээс илүүтэй жүжигчний гараагаа эхэлж буй уран бүтээлчид "Алтан бөмбөрцөг"-ийг хөтлөх нь илүү тохиромжтой гэж тэд үзэж байгаа аж. 

相关新闻