ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх гуравдугаар сарын 17-нд явуулах санал гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /TASS/. ОХУ-ын Холбооны Зөвлөлийн арванхоёрдугаар сарын 7-ны
өдрийн нэгдсэн хуралдаанаар 2024 оны
гуравдугаар сарын 17-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг
тогтоох тухай тогтоолыг хэлэлцэнэ. Энэ тухай Холбооны Зөвлөлийн Үндсэн хууль,
төрийн байгуулалтын хорооны тэргүүн Андрей Клишас өнөөдөр мэдэгдлээ.
"Бид энэ
асуудлыг хойшлуулах шаардлагагүй, маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар
хэлэлцэнэ. Тогтоолын төслийг
бэлтгэсэн байгаа. ОХУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-нд
товлох саналтай байна" гэж тус
хорооны хурал дээр А.Клишас хэлсэн
байна.
ОХУ-ын Сонгуулийн төв хорооны
дарга хатагтай Э.Памфиловаг Холбооны Зөвлөлийн маргаашийн
хуралд урьж оролцуулна гэж
А.Клишас мэдэгдэв.