СЭЛЭНГЭ: Бяцхан балетчид улсдаа тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-25 12:12:25

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. УДБЭТ-аас санаачлан 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй “Mongolian grand prix II” балетын тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авчээ.

 

Тэмцээнд 6-19 насны 300 гаруй бүжигчин 2 төрөл, 4 насны ангилалд оролцсон байна.

 

Тэмцээний багийн төрөлд 6-8 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Хатад студийн бяцхан бүжигчдийн “Хатад” баг тэргүүн байрын шагналыг хүртсэн байна.

 

Тэмцээний дэд байрт Баллерина балетын сургуулийн “Flowers”, Монголын Балетын үндэсний сургуулийн багууд шалгарч, гутгаар байрт “Цөмөөхэй” баг оржээ.

 

Тэмцээний Ерөнхий шүүгчээр УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Монгол Улсын СТА Д.Дашлхагва, шүүгч Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туул, Монгол Улсын Консарваторийн Сонгодог бүжгийн багш Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, АНУ-ын Стерлинг академийн захирал Т.Туяа, Япон улсын NS балетын академийн захирал Мако Накасаки, УДБЭТ-ын Гоцлол бүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин, Монгол Улсын СТА Б.Жаргал нар ажилласан байна.

 

相关新闻