БАЯНХОНГОР: Шаргалжуут тосгоны ЕБС дижитал танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-24 16:54:09

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид орчин үеийн шаардлагад нийцсэн өндөр хурдны интернэт, компьютер, ухаалаг дэлгэц, ширээ сандал бүхий Дижитал танхимтай болжээ. 


90 гаруй сая төгрөгөөр тохижуулсан тус танхим хөдөөгийн хүүхдүүдийн цахим орчинд сурч боловсрох, улс орон даяар хэрэгжиж буй EDUTEN,  PEARSON хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.


Хүүхдүүдэд чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол олгох Дижитал танхимыг "Шаргалжуут рашаан сувилал" ХХК-иас тохижуулж өгсөн байна. Мөн тус сургууль нь STAR link хэрэглэн интернэтийн асуудлаа шийдвэрлэж байгаа бөгөөд хэрэглээний сар бүрийн зардлыг тус компаниас шийдэхээр болжээ.

相关新闻