“Eduten” платформ сурагчдын хэрэгцээнд тохирсон даалгаврыг гүйцэтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих математикийн цахим системийг сургалтад нэвтрүүлэх “Eduten” платформ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэлтэнд тодорхой ахиц гарч байна.
"Eduten” платформыг зорилтот сургуулиуд сургалтад идэвхтэй хэрэгжүүлж,
өнөөдрийн байдлаар 3,4 дүгээр ангийн суралцагчид нийт 6,959,827 даалгаврыг
гүйцэтгээд байна.
Мөн “Eduten” платформыг хэрэгжүүлснээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон
даалгаврыг гүйцэтгэж байгаа нь сурах идэвхийг нэмэгдүүлж байгаагаас гадна багш,
эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн цахим хэрэглээг хянах, зохицуулах
боломж нээлттэй буйгаараа давуу талтай.