БАЯНХОНГОР: Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-23 14:51:22

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсантай холбоотойгоор аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолоор бэлтгэж нөөцлөх ажил өрнөж байна. Өнөөдрийн байдлаар сум бүр 30 тн өвс, 30 тн тэжээл, аймаг 200 тн өвс, 100 тн тэжээл бэлтгэхээс сумын нөөцөнд 825.4 тн өвс, 43.2 тн ногоон тэжээл, 420.9 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэжээ.


Аймагт 500 тн өвс, 120 тн тэжээл татан авах ажил өрнөж байгаа бол малчид бэлтгэх шаардлагатай өвс, тэжээлийн 40 хувийг буюу 3.7 мян тн өвс, 16.1 тн сүрэл, 145 тн ногоон тэжээл, 1.3 мян тн үйлдвэрийн тэжээл, 405.9 тн гар тэжээл, 15 тн даршилсан ногооны хаягдал, 2.3 мян тн давс хужир шүү  бэлтгэсэн байна.

相关新闻