ОРХОН: Жилд дунджаар 20 мянган жуулчин Орхон аймгаар дайрч өнгөрдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны
арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн
газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу Орхон аймаг “Зэс фестиваль”, “Бүргэдийн баяр”, “Бүх ард
түмний өвлийн спортын наадам”, “Хүүхдийн
спортын өвлийн наадам”-ыг зохион байгууллаа.
Мөн “Байт харвааны
заалны улсын аварга шалгаруулах XV
тэмцээн”, “Өсвөрийн
үндэсний хөгжимчдийн “Уран эгшиг” улсын VIII уралдаан”, “Хэрэглэлтэй
пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж аймаг,
орон нутгаа сурталчиллаа.
Түүнчлэн
“Улсын биологийн XXXIII олимпиад”, “Соёлын
сэргэлт-2023” аян, Монголын сор болсон
дүрслэх урлагийн 30 бүтээл, “Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн сор олдворууд”-ын үзэсгэлэн зохион байгууллаа.
Энэ онд зочлох
үйлчилгээний салбараас орон нутгийн төсөвт 3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 25 зочид буудал, 10 дэн буудалд 20 мянган
иргэн үйлчлүүлснээс 500 нь гадаадын иргэн байна.
Жилд дунджаар 20000-30000 гадаад, дотоодын жуулчин Орхон аймгаар дайрч өнгөрдөг байна. 2020 онд 17044, 2021 онд 21500, 2022 онд 39687 жуулчин Орхон аймгаар дайрч, түр саатсан байна.