ОРХОН: Судсан дотуурх мэс заслыг бүс нутагтаа хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-16 15:18:52
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 16, /МОНЦАМЭ/. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь сүүлийн үед хүнд амд зонхилон тохиолдож буй зүрх судас, тархины цус харвалт болон зүрхний шигдээс өвчнийг эмчлэх, оношлох зорилгоор “Тархины цус харвалт, зүрхний шигдээс”-ний нэгжийг байгуулж судсан дотуурх мэс заслыг орон нутагтаа хөгжүүлж байна.


Үүнд, Siemens брэндийн ангиографийн аппаратыг 2021 онд суурилуулан өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнд мэс ажилбар хийжээ. Үүнээс зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, элэгний хавдрын тэжээгч судас бөглөх эмчилгээ, зүрхний баруун тосгуурт түннель гуурс суулгах, авах, тархины судасны катетрт оношилгоо хийж байна.


Цаашид тус төв Хангайн бүсдээ тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх гол бааз нь болж эрүүл мэндийн дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна.


Мөн Дурангийн тасаг нээснээр бүдүүн гэдэс, улаан хоолой, үе, чих, хамар, хоолойн үзлэгийг шуурхай хийж эхэлсэн байна. Үүнд улс болон орон нутгийн төсвөөс 650 сая төгрөг зарцуулж, эмчилгээний тоног, төхөөрөмж, техникээр бүрэн хангажээ. 


Үүний үр дүнд дурангийн оношилгоо, эмчилгээнд хамрагдах үйлчлүүлэгчийн тоо өмнөх оноос 4 дахин нэмэгдэж эрт илрүүлгийн үзлэгийн дурангийн багцад өдөрт 15 иргэн хамрагддаг байсан бол 30 болж нэмэгдсэн байна.


相关新闻