ДОРНОД: Хүүхдийн эмнэлэгт хоногт 90 орчим хүүхэд хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-13 18:58:49

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сүүлийн долоо хоногийн байдлаар Хүүхдийн хүлээх авах тасаг, амбулаторид хоногт 90 орчим хүүхэд үзүүлж байна.


Одоогоор томуу, томуу төст өвчний шинж тэмдэг буюу хүүхэд өндөр халуурах, шингэн нус гоожих, нүд нуухтах, хоолонд дургүй болох зовууриуд илэрч байна гэв. Мөн хоолой нь бачуурч, өндөр халуурснаас шалтгаалан зарим тохиолдолд татах шинж тэмдэг илэрч байгааг анхаарууллаа.


Сурагчдын амралттай холбоотойгоор томуу төст өвчний дэгдэлт бага зэрэг буурах хандлага ажиглагдсан байна.

Хүүхэд өвдсөн бол гэрийн нөхцөлд эмчийн зааврын дагуу эм уулгах, жирийн үеэс 2-3 дахин илүү бүлээн шингэн уулгах, бага багаар ойрхон хооллох, өрөө тасалгаагаа агааржуулж, гарын ариун цэвэр сайтар сахихыг зөвлөж байна. Эцэг эхчүүд эмийн сангаас дур мэдэн эм авч уулгах нь өвчин хүндрэх эрсдэлтэй юм.


Өвлийн улиралд арваад төрлийн томуу, томуу төст өвчний вирус агаарт дэгддэг байна. 

相关新闻