Далайн гүн дэх салхины долгионыг судлах лабораторийг барьж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Шэньян, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /Xinhua/. Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Далянь хотод далайн гүн дэх салхины долгионыг судлах лабораторийг барьж эхэлжээ.
“Wind-Wave Deepwater Basin” нэртэй уг төслийн хөрөнгө оруулагчид нь Далянийн Технологийн их сургууль (DTU) болон “Гурван хавцал” корпорац юм. Энэхүү лаборатори нь далайн динамик орчны салхины долгионыг загварчлах, инженерийн байгууламжуудад үзүүлэх далайн эрс тэс динамик орчны нөлөөллийг дуурайлган загварчлах өндөр нарийвчлалтай туршилтын технологийг боловсруулах зорилготой юм.
Далайн гүн дэх салхины долгионыг судалдаг ийм том хэмжээний лаборатори нь дэлхийд одоогоор байдаггүй. Нийт 16 мянган хав.дөр.м талбайг эзлэх уг лабораторийг 2026 оны сүүлч гэхэд барьж дуусгахаар төлөвлөжээ.