ДОРНОД: “Нууц тархи-2” кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-10 11:09:32

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Найруулагч Б.Мөнх-Амьдрал “Нууц тархи-2” буюу “Кикоро” киноныхоо нээлтийг энэ сарын 17-нд ХДТ-т хийнэ.


“Нууц тархи-1” киноны зураг авалт энэ оны нэгдүгээр сараас эхэлж, гуравдугаар сарын сүүлээр үзэгчдийн хүртээл болж, одоогоор IP телевизүүдээр гарч байна. Энэхүү киногоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаварлан гадуурхалтын талаар харуулахыг зорьжээ. Харин хоёрдугаар цувралынхаа зураг авалтыг энэ зуны саруудад хийж, өсвөр насныханд бооцоот тоглоом, мансууруулах бодисны хор уршгийг ойлгуулахыг зорьсон байна.


A and О” продакшны дэргэдэх драмын дугуйлангийн сурагчид уг кинонд тогложээ.

Гол дүрийн жүжигчин олон нууцыг мэдэж байдаг, тархины гэмтэл авснаасаа хойш ой санамж нь сэргэж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ.  

相关新闻