ДОРНОД: Ихэнх нутгаар малын туурайн цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-09 13:56:08

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нийт нутгаар 4-12 см зузаан цастай байна. Тодруулбал, Дашбалбар, Баян-Уул, Гурванзагал, Баяндун, Хөлөнбуйр сумын нутагт цасны зузаан 10 см-ээс давжээ. Бусад сумын нутгаар малын туурайн цастай байна.


Олон жилийн дунджаар 11 дүгээр сард 4-6 мм хур тунадас ордгоос ахиу хэмжээтэй байна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. Өнөөдрөөс эхлэн 13-ныг хүртэл салхины хүч өдөртөө 7-8 м/с, харин 15-ны шөнө, 16-ны үүрээр ялимгүй хур тунадас орж, энэ үеэр салхи 10 м/с хүрч ширүүснэ. 


Энэ өвөл Дорнод аймгийн хэмжээнд  6160 малчин өрхийн 3.3 сая толгой мал өвөлжинө. 

相关新闻