ГОВЬ-АЛТАЙ: Дэм дэмэндээ-20” аянд идэвхтэй оролцохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-09 16:57:10

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Улаан загалмайн хороо хамтран “Дэм дэмэндээ-20” аяныг өрнүүлж эхэллээ. 


“Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө болон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, өөрийн орон гэргүй 20 өрхийг гэртэй болгохоор энэ аяныг өрнүүлж эхэлж байна” хэмээн зохион байгуулагчид танилцуулав. 


“Дэм дэмэндээ-20” аян эхлүүлж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын алба хаагчид нэгдэн манлайлан оролцохоо илэрхийлж, нэг сая жаран мянган төгрөг, Улаан загалмайн хороон алба хаагчид тус бүр тавин мянган төгрөгийн хандивлан, иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг аяныг дэмжин идэвхтэй оролцохыг уриаллаа. 


Говь-Алтай аймгийн хэмжээнд 70 гаруй орон гэргүй өрх холбогдох албанд бүртгэлтэй байдаг аж. Эдгээр өрхүүдийг ээлж дараатайгаар өөрийн гэсэн гэр оронтой болгох, амьдралын чанарыг сайжруулахаар төлөвлөн ийнхүү “Дэм дэмэндээ-20” аяныг өрнүүлж эхэлж буй аж.


相关新闻