ДОРНОД: Цагаан дэвийн рашааныг зорин ирэх хөл хөдөлгөөн нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Цагаан дэвийн рашааныг зорих хөл хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж байна.
Энэхүү
рашаан нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутагт оршдог. Өмнө нь Лянхуа
булаг хэмээн нэрлэдэг байжээ. Хүний дотор эрхтэн, ходоод, нойр булчирхайд нэн
сайн, ялангуяа элэгний В, С вирусийг эмчилсэн тохиолдлууд ч бий.
Эрээний нурууны төгсгөл хэсэгт орших энэ шидэт рашаан нь гурван эх ундаргатай, идэр есийн хүйтнээр очиход усан доторх ургамлууд нь ногооноороо байдаг.
Дорнод аймгийн төвөөс 240 км-т, Баян-Уул сумын төвөөс хойд зүгт байдаг энэхүү рашааныг сумаас хамгаалалтад авч, эхийг нь хашаалан, хяналт тавьж байна.