ГОВЬ-АЛТАЙ: Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлав.
Тодруулбал, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан механикжсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор аймаг болон сумдын суурин газарт мотоциклиэр замын хөдөлгөөнд оролцохыг 2023 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2024 оны гуравдугаар сарын 1-нийг дуустал түр хугацаанд хязгаарлалаа.
Захирамжийн хэрэгжилтийг хангаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.