ОРХОН: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Эрдэнэт хотод зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 7,/МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөдөр зочиллоо.
Тэрбээр Орхон аймагт анх
удаа ирж байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” болон үйлдвэрийн музейтэй танилцсан юм. Элчин сайд Ким Жун Гү хэлэхдээ, “Аж
үйлдвэржсэн Эрдэнэт хот улс орныхоо эдийн засагт маш их хувь нэмрээ оруулж байгаад
гүн сэтгэгдэл төрлөө. Энд ажиллаж буй 7000 ажилтны амжилт ололт,
хөдөлмөр зүтгэлийг сонсоод өөрийн эрхгүй бахархлаа. Цаашид улам ихийг бүтээж,
улс эх орноо хөгжүүлэхийг хүсье” гэлээ.
Мөн “Элчин сайдын хувиар Солонгос улсын визийн материал хүлээн авах төвийг Эрдэнэт хотод байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Ингэснээр Эрдэнэтийнхэн төдийгүй ойролцоох бүс нутгийн иргэд заавал нийслэл
хот руу зорчихгүйгээр Солонгос улсад зорчих визийн хүсэлтээ орон нутагтаа өгөх
боломжтой болно” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.