СЭЛЭНГЭ: “Ерөнхийлөгчийн цом 2023” улсын аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнээс 18 тамирчин зэргээ ахиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-07 13:25:27

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын "Ерөнхийлөгчийн цом-2023” улсын аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнд Сэлэнгэ аймгийн “Silver Fins” багийн тамирчид амжилттай оролцжээ.

 

Энэ сарын 3-5-ны өдөр Улаанбаатар хотноо болсон энэ тэмцээнд Сэлэнгэ аймгийн тамирчид багийн дүнгээр 6 байрт шалгарчээ.

 

Дээрх тэмээнээс Саэлэнгэ аймгийн тамирчдаас нэг тамирчин 1-р зэрэг, нэг тамирчин 2-р зэрэг, 15 тамирчин 3-р зэргийн болзлыг хангаж, хоёр алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 6-р байрт шалгарчээ.

 

Дээрх тамирчдаас Сүхбаатар сумын ЕБС-ийн 1-р сургуулийн тамирчдаас Б.Номин мэлхий 50м сэлэлтээр 1-р зэргийн болзол хангаж, мэлхий 200 м, 50 м сэлэлтээр мөнгөн медаль, өвөр 800 м, 400 м, дельфин 200 м, мэлхий 100 м сэлэлтээр тус тус хүрэл медаль хүртсэн байна.  

 

Мөн тус сургуулийн Г.Цасангуа холимог 100 м сэлэлтээр 3-р зэргийн болзол хангаж, ар 50 м, мэлхий 100 м сэлэлтээр хүрэл медаль хүртсэн байна.

 

Тамирчин Э.Тэргэл холимог 100 м, мэлхий 50 м сэлэлтээр 3-р зэрэг, Б.Эмүжин холимог 100 м, мэлхий 50 м сэлэлтээр 3-р зэргийн болзол хангаж, өвөр 800 м сэлэлтээр хүрэл медаль хүртсэн аж.

 

Мөн тамирчин О.Уранбилэг, Х.Эрхсаран, С.Баярцогт, Э.Энхбаяр, Э.Нандин-Эрдэнэ, Э.Энхжин нар 3-р зэргийн болзол хангажээ.

 

Мөн У.Хүслэн холимог 100 м сэлэлтээр 1-р зэрэг, А.Хулан мэлхий 50 м сэлэлтээр 2-р зэргийн болзлыг хангасан байна.

 

Тэмцээний үеэр тамирчин БХувьтөгөлдөр, Д.Эрхэмбаяр нар хувийн амжилтаа ахиулжээ.

 

Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн Э.Намуунаа өвөр 800 м сэлэлтээр алтан медаль хүртэж, Б.Эрмүүн хувийн амжилтаа ахиулж, Э.Номин-Эрдэнэ холимог 100 м сэлэлтээр 3-р зэргийн болзол хангажээ.

 

Сүхбаатар сумын 3-р сургуулийн тамирчдаас Б.Төрмөнх өвөр 50 м, холимог 200 м сэлэлтээр 3-р зэрэг, С.Саруултөгс өвөр 1500 м, ар 100 м сэлэлтээр 3-р зэргийн болзол хангасан байна.

 

Мөн Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р суруулийн тамирчдаас Б.Оргил өвөр 1500 м сэлэлтээр, А.Баяржавхлан өвөр 50 м, мэлхий 50 м сэлэлтээр 1-р зэргийн болзол, Б.Нарангуа, А.Намуунаа, Б.Анударь нар мэлхий 50 м сэлэлтээр 3-р зэргийн болзол хангажээ.

 

Энэ удаагийн “Ерөнхийлөгчийн цом-2023” улсын аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнд нийт 27 клуб, 9 аймгийн усанд сэлэлтийн тамирчид оролцсон байна.

 

相关新闻