ДОРНОГОВЬ: Нийт нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн нийт нутгаар цас орлоо.
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргасан мэдээллээс үзэхэд дээрх өдрүүдэд нийт нутгаар 0,0-6,1мм хур тунадас, цас орсон бөгөөд нутгийн төв, болон хойд хэсгээр хамгийн их буюу 4,0-6,1мм, бусад нутгаар 0,0-2,4мм оржээ.
Салхины хурд секундэд 8-15 метр хүрч, Замын-Үүд, Эрдэнэ сумаас бусад сумын нутгаар шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл 1-7
цаг үргэлжилсэн байна.