БАЯНХОНГОР: Хяналтын камеруудыг шинэчлэх талаар зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-06 16:30:15

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Энхбат Баянхонгор суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинээр суурилуулсан камеруудын ажиллагаатай танилцав.


Баянхонгор сум Орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая шахам төгрөгөөр аймгийн төвийн камержуулалтыг нэмэгдүүлсэн бөгөөд 34 цэгт 53 ширхэг хяналтын камеруудыг суурилуулсан юм. Өмнө нь Баянхонгор сумын 15 цэгт 34 камер ажиллаж байсан бөгөөд цаашид камер нэмэгдүүлэх, хуучин ашиглаж байсан хяналтын камеруудыг шинэчлэх талаар Цагдаагийн газрын холбогдох алба хаагч нартай мэдээлэл солилцжээ.


Камержуулалтыг нэмэгдүүлснээр нийгмийн хэв журам сахиулахад ач холбогдолтой төдийгүй гэмт хэргийн илрүүлэлтэд ч чухал нөлөөтэй байхыг албаныхан хэлж байв.

相关新闻