ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд мод тарих ажилд нэг тэрбум төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хаврын мод тарилтаар 256 мянга, намрын тарилтаар 70466 мод бутыг тариад байна. Үүнээс айл өрх, албан байгууллагууд 108500 ширхэг мод бут тарьсан бол доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулахад 147 мянга, төв суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 55346, агро ойн аж ахуй хөгжүүлэх зорилгоор 14620 модыг тус тус тарьжээ.
Сумд ногоон байгууламжийг 34 га-аар нэмэгдүүлж, 38 га газарт хамгаалалтын ойн зурвас
байгуулж, 43 га талбайг ойжуулж, 15 га талбайд байгалийн
сэргээн ургалтад туслах ажил хийсэн байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажилд улсын төсвөөс 520 сая, орон нутгийн төсөв, сумдын ОНХС, Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 540 сая, хувийн хэвшил, төсөл хөтөлбөрөөс нийт 120 сая, нийт дүнгээр 1 тэрбум 80 сая төгрөг зарцуулжээ.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас
“Ногоон ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, мод тарих, усалгаа, арчилгаа хийх
ажилд 450 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.