ОРХОН: БНЧУ-ын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны сайд Петр Талафус зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-02 16:35:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 2,/МОНЦАМЭ/. БНЧУ-ын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны дэд дарга Петр Талафусаар ахлуулсан албаны хүмүүс, бизнес эрхлэгчид Орхон аймагт зочиллоо. Тэд орон нутгийн удирдлага болон бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцсон юм.


Монгол Улс нь Чехословак улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосон европын анхны орнуудын нэг юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн геологи, хайгуулын ажлыг анх Чехословак улсын геологчидтай хийж байсан эртний түүхтэй.


Энэ түүхэн харилцаа улам батжиж 2013 онд Орхон аймагт Бүгд Найрамдах Чех Улсын “Финеп” групп барилгын салбарт хамтран ажиллаж 7а хороололд “Евро эко” орон сууцны хороолол барьсан юм. Энэ талаар аймгийн удирдлагууд онцлон хэлж, хамтран ажиллаж байгаадаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Үүний дараа Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны газрын дэд дарга Петр Талафус, Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Вардан Хачатрян, Худалдаа, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч, дарга Радек Якубскый нар мэндчилгээ дэвшүүллээ.


Бизнес уулзалтад хоёр тал хууль эрх зүй, барилга үл хөдлөх, санхүү банк болон эрүүл мэнд, ус цэвэршүүлэх техник технологи, тээвэр логистик гэсэн салбарт хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.  







相关新闻