СЭЛЭНГЭ: Хүүхэд үлгэр уншиж, сонссоноор дүрслэн бодох, үг ярианы хөгжил нь сайжирдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүд үлгэр уншиж, сонссоноор
аливаа зүйлийг урнаар сэтгэж, адал явдалт шидэт ертөнцөөр аялахаас гадна
дүрслэн бодох, төсөөлөн эргэцүүлэх чадвар хөгжиж, үг ярианы хөгжил нь сайжирдаг
сайн талтай хэмээн Ч.Ундрам ярилаа.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын есөн цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн
үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс “Нүүдэлчдийн үлгэр” хэмээх цуврал
үлгэрүүдийг орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан хүлээлгэн өгчээ.
Энэхүү
үлгэрийн ном нь монгол, англи хэлээр хэвлэгдэн гарснаараа онцлогтой бөгөөд
тухайн хүүхэд аль хэлийг нь сонгон унших боломжтойгоороо давуу аж.
УИХ-ын
гишүүн Ч.Ундрам аймгийн боловсролын салбарт тэр дундаа Сэлэнгэ нутгийн ирээдүй
болсон хүүхэд залуусыг хөгжүүлэх, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн
анхаарч, оюуны хөрөнгө оруулалтыг харамгүй зориулан ажиллаж байгаа юм.