ДОРНОГОВЬ: “Дорноговьд үйлдвэрлэв” бизнес эрхлэгчдийг дэмжих төв барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэг дороос хэрэглэгчдэд хүргэх, нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Дорноговьд үйлдвэрлэв” бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг барихаар болжээ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд барих бизнес эрхлэгчдийн төвийг Монголын
үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын санхүүжилтээр нийт 500 гаруй сая төгрөгийн өртгөөр барихаар шав тавьсан байна.
Бизнес
эрхлэгчдийг дэмжих төвтэй болсноор говь нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого
нэмэгдэж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээл тэлэх зэрэг олон боломж буй
болно хэмээн албаныхан мэдээлэв.