Тавилга, цахилгаан барааны задгай талбайн худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-21 13:19:58

Гэр ахуйн тавилгын "Говь хангай мебель" болон цахилгаан барааны "Next" брэндийн дэлгүүрийн бараа Булган аймагт зарагдаж байна. Гэр ахуйн тавилга, цахилгаан бараа нэг дор өргөн сонголттой, 100 хувийн лизингээр олгогдох энэ төрлийн томоохон цогц худалдаа Булган аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

Хурим найрын улирал эхэлсэнтэй холбоотой төв Хаан банкны урд талбайд 2 өдөр үргэлжлэх тус худалдаанд дээрх дэлгүүрүүдийн ор буйдан, хувцасны болоод гутлын шүүгээ,  өлгүүр, сандал ширээ, шарах шүүгээ, халуун тогоо, ухаалаг будаа агшаагч, гурил зуурагч, аяга таваг хатаагч, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин зэрэг ахуй хэрэглээний бүхий л бараа дэлгэгдлээ.

Хаан банкны 100 хувийн лизингээр бараа авах боломжтой бөгөөд иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Хаан банкны эдийн засагчид гадна талбайдаа үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

                                                                                                                                                                                П.Батням
 

相关新闻