ДОРНОД: Дөнгөж төрсөн нярайд элэгний В вирусний эсрэг вакцин хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-31 16:18:11

Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дөнгөж төрсөн нярайд элэгний В вирусний эсрэг вакцин хийж байна. Учир нь Дорнод аймагт жилд хоёр мянга орчим эх амарждаг. Тэдний 10-13 хувь нь элэгний В вирусний халдвартай эхчүүд байдаг.


В вирустэй эхээс төрсөн нярайд элэгний В вирусний эсрэг вакцин хийснээр дээрх халдвараас сэргийлэх боломжтой юм.

 

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Элэгний В вирусгүй нярай” төслийг хэрэгжүүлж, 2019 оноос халдварт өртөж болзошгүй нярайд үнэ төлбөргүйгээр вакцин хийж байна. Тухайлбал, 2019 онд 74, 2020 онд 118, 2021 онд 84, 2022 онд 69, энэ онд 79 нярайг дархлаажуулалтад хамруулаад байна.

相关新闻