АРХАНГАЙ: Өгийнуур сум хамгийн их буюу 5360 ширхэг мод, бут сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-30 14:38:57

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Бүх нийтээрээ мод тарих өдөр буюу "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ намар аймгийн хэмжээнд нийт 25.1 га-д 22109 ширхэг мод тарьсан. Үүнээс 15845 нь бут сөөг, үлдсэн 6264 нь мод байв.


Аймгийн 19 сумын хэмжээнд дээрх модыг тарихад 61579500 төгрөгийн зардлыг гаргаж, мод үржүүлэгчдэд орлого оруулсан байна.


Энэ намрын мод тарилтын үеэр Өгийнуур сум хамгийн их буюу 5360 ширхэг мод, бут сөөг тарьсан бол Эрдэнэбулган сум 4348, Эрдэнэмандал сум 2700 ширхгийг тарьжээ. Бусад сум 50-1150 ширхэг мод бутыг сумандаа тарьсан байна. Хамгийн бага буюу 50 ширхэг бут сөөгийг Хашаат суманд хоёр иргэн тарьжээ. 

相关新闻