ОРХОН: Суралцахуйд сурах нь “Суралцагч хот” хөтөлбөрийн зорилго
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 30./МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-аас “Суралцагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийг “Насан туршийн боловсрол” төвтэй хамтран цэцэрлэг, сургуулийн
сурагчид болон залуучууд, ахмадуудад чиглэсэн
суралцахуйд суралцах, насан туршдаа сурах идэвхийг нь дэмжихэд чиглэсэн мэдээлэл,
сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүд шүдээ зөв угааж сурах, бага ангийн сурагчид дэлгэцээс ангид байх, дунд, ахлах ангийн сурагчид хорт зуршлаас ангид байх,
залуучууд эрүүл амьдралын зөв дадалд сурах, ахмадууд амьдралын чанараа
дээшлүүлж идэвхтэй байхад суралцах юм.
Иймд суралцахуйд сурахад хүн суралцаж, сурах арга барилаа олж авах нь чухал
гэдгийг “Суралцагч хот” хөтөлбөрийн зорилго юм.