СЭЛЭНГЭ: Зэдийн районы уран бүтээлчдийн тоглолт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Соёл, урлагийн салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Зэдийн районы Соёл урлагийн газрын дарга, Соёлын
ордны найруулагч нар энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт айлчиллаа.
Зочдыг аймгийн ЗДТГ-ын нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Б.Оюун хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын хүрээнд 11 дүгээр
сард Буриадын 55 уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэй тоглолтыг аймагтаа зохион
байгуулах ажлын талаар харилцан ярилцжээ.
Уг тоглолт нь Сэлэнгэ аймагт
шефийн холбоотой ажилладаг Хөтөл Соёлын ордон, Ерөө, Алтанбулаг, Жавхлант,
Зүүнбүрэн сумын Соёлын төвүүд болон аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгад
тоглох юм.