ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн уулархаг нутгаар шороон болон цасан шуурга шуурч хүйтэрнэ.
Тодруулбал, аравдугаар сарын 30, 31, 11 дүгээр сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18 метр, 2, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч, нийт нутгаар бага зэрэг хүйтрэх тул нийт иргэд, малчид, тариаланчид, тээвэрчдэд УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.
Аравдугаар сарын 30, 11 дүгээр сарын 1, 2-нд нутгийн зарим газраар хур тунадас, цас орох ба мөн хугацаанд агаарын температур Алтайн өвөр говь, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө +1+6, өдөртөө +12+17 градусын дулаан байх аж. Харин 11 дүгээр сарын эхээр нийт нутгаар бага зэрэг хүйтрэх тухай холбогдох албанаас танилцуулав.