ДОРНОД: Матад сумын нутагт дахин газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөө оройн 21.16 цагт Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгдсэн байна.
Аравдугаар сарын 23-ны 22.17 цагт 3.9 магнитудын хүчтэй газар чичирхийлсэн. Сумын удирдлага газар дээрх нөхцөл байдлыг тодруулж байна гэв.
Хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлтийг магнитуд гэж нэрлэдэг.