“Татар”-ын 20 жилийн ой симфони оркестртой тоглолтоор үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-24 14:08:12

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Татар” хамтлагийнхан 20 жилийнхээ ойн хүндэтгэлийн тоглолтыг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд фэнүүдтэйгээ тэмдэглэсэн билээ. Ойн баяраараа Соёлын тэргүүний ажилтан болж, Төв цэнгэлдэхэд 43 мянган үзэгч, сонсогчийг цуглуулсан тэднийг түүхэн дээд амжилт тогтоолоо хэмээн салбарынхан нь үнэлсэн.


Тэгвэл “Татар”-ын 20 жилийн ойн тоглолт үүгээр дуусаагүй аж. Тус хамтлагийнхан ирэх сарын 10-нд ээлжит нэгэн тоглолтоо “UG Arena”-д хийх зар тараалаа. Энэ удаад тэд Монголд анх удаа симфони оркестртой хамтрах юм.


Өвөрмөц бөгөөд шинэлэг уг тоглолтод “Татар”-ын хамгийн өндөр хандалттай, хит гэгдэх 31 дуу эгшиглэнэ. Донж маягийг нь хэрхэн тааруулсныг фэнүүд нь тэсэн ядан хүлээж байгаа биз.

相关新闻