ДОРНОГОВЬ: Нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-24 11:56:56

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн бэлчээрийн даацыг мэргэжлийн байгууллага тооцоолж дүгнэлт гаргажээ.


Аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд нийт нутгийн 10 хүртэлх хувь бэлчээрийн нөөцтэй, 30 орчим хувь бэлчээр хүрэлцээтэй, 40 гаруй хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн байгаа аж. Харин 10 орчим хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 10 хүрэхгүй хувь нь даац олон дахин хэтэрсэн байдалтай байгаа юм.


Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 40 хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 хувьд хэтэрч гарчээ.

相关新闻