БУЛГАН: "MAMF-2023" фестивальд Монгол Улсаа сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-23 14:09:36

Булган, аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хотод олон улс үндэстний соёлын "MAMF-2023" фестивальд дэлхийн 20 гаруй орон оролцож байгаа бөгөөд анх удаа Булган аймаг Монгол Улсаа төлөөлөн эх орныхоо ёс заншил, өв соёлоо сурталчилж байна. Энэхүү фестиваль аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд болно.


"MAMF-2023" олон улс үндэстний соёлын фестивальд үндэсний зан заншил, өв уламжлал, соёл урлаг мөн аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн, онгон дагшин, үзэсгэлэнт байгалиа Солонгосын болон гадаадын олон оронд таниулан сурталчилж, жуулчдын урсгалыг Монгол руу татаж аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.









Булган аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Шинхан их сургуульд суралцаж байгаа оюутнуудаа "MAMF-2023" фестивалийн үеэр хүлээн авч уулзан тэдний хичээл сургуулийн талаар ярилцаж, санал хүсэлтийг сонслоо. Мөн хүүхдүүдэд улам илүү хичээж, хариуцлагатай, амжилттай суралцахыг хичээнгүйлэн захилаа.






相关新闻