“Байгальд ээлтэй хүүхэд” уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад сумын сургуулийн хүүхдүүдийн дунд “Байгальд ээлтэй хүүхэд” уралдаан зарлаад байна.
Уг уралдаан нь Хүүхэд багачуудын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн буй орчин, амьтан ургамал, шувуудыг хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, шувууны үүр хийх арга ухаанд сургах, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, шувуудыг өвөлжих уус уух, амьдрах таатай орчинг бүрдүүлэх, байгальд ээлтэй хүмүүжил олгох зорилготой гэнэ. Урладааныг Оюу толгой ХК-ны дэргэдэх "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн дэмжлэгтэйгээр “Хотын соёл” төслийн хүрээнд Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж ажээ.
Энэ сарын 19-өөс 10 дугаар сарын 10 хүртэл зарласан уралдаанд 3-5 хүүхэд нэг баг болж оролцох юм байна. Оролцож байгаа багууд сургуулийнхаа хөдөлмөрийн багш нарын заавар зөвлөмжийн дагуу байгалийн үндсэн материалаар шувууны ус уух зориулалт бүхий хиймэл байгууламж хийж Даланзадгад хотын төв цэцэрлэгт 2016 оны 09-р сарын 30-ны дотор байрлуулах, Шувууны үүр байршуулсан талаарх мэдээлэл, баримтуудыг Өмнөговь аймаг дахь хүүхэл гэр бүлийн хөгжлийн хэлтсийн фэйсбүүх хуудсанд нийтлэх, 70532205 утсанд мэдэгдэх хэрэгтэй ажээ. Шалгаруулалт оролцсон багуудын хийсэн шувууны үүрний ур хийц, шувуу амьдрах орчинг бүрдүүлэх байдал, оролцоог харгалзан шилдгээ тодруулах юм байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн