БУЛГАН: Номд дурлагсад цуглах газартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-18 20:16:35

Булган, 2023 оны аравдугаар сарын 18  /МОНЦАМЭ/. Булган хот хүүхэд, залуучууд чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх "Өглөөнинг" BookCafe-тай боллоо.



"Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн дунд зохион байгуулсан төслийн уралдаанд Булган аймгийн залуусын хамтарсан “Булган манлайлал шийдэл” ТББ-ийн “Өглөөнинг” төсөл шалгарсан байна.

 

Энэхүү төслийн эхний үе шат болох өсвөр насны охидыг чадавхжуулах “Менторшип” хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа.

 

Төслийн 2 дахь шат болох өсвөр үе залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой BookCafe-н тохижилтын ажил үргэлжилж байна.


Залуусын эхлүүлсэн ажил үйлчилгээг дэмжин ном хандивлах, хамтран ажиллахыг уриалсан байна.


 






相关新闻