Б.Энхбаяр: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг дахин чангатгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-18 16:13:29

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдэд танилцуулав. 


Тэрбээр “Ерөнхий сайд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах бодлогыг чангатгахаар болж, өнгөрсөн оны сүүлчээр УИХ-д нэн яаралтай горимоор хуулийн төсөл өргөн барьсан нь батлагдсан. Ингэснээр улс төрд нөлөө бүхий этгээдийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй, тэдгээр иргэд хээл хахууль авсан тохиолдолд бүх насаар нь хорих ба өршөөл үзүүлэхгүй гэсэн заалт туссан.  Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. 


Тус нэмэлт өөрчлөлтөөр бүх төрлийн авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээс ял оноож, хорих ял эдэлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй гэсэн заалтыг тусгаж, ял шийтгэлийн бодлогыг дахин чангатгаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ" хэмээв.



相关新闻