ДОРНОГОВЬ: Газар тариалангийн талбайн хэмжээ 35.4 га-гаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-18 13:13:58

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ оны хаврын газар тариалангийн мэдээгээр аймгийн хэмжээнд 338 өрх, 30 аж ахуйн нэгж, байгууллага төмс 21.8 га-д, хүнсний ногоо 81.9 га-д, жимс, жимсгэнэ 9,6 га-д, малын тэжээлийн ургамал 55,1 га-д тариалалт хийжээ.


Нийт 168,4 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс талбайн хэмжээ 35,4 га талбайгаар нэмэгдсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Төмс, хүнсний ногооны зориулалтаар 835 тонн багтаамжтай 23 энгийн зоорь, 149 тонн багтаамжтай найман ширхэг нүхэн зоорь нийт 984 тонн багтаамжтай 31 ширхэг зоорийг ашиглаж байгаа аж.

相关新闻