ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн салбарт таван дэд хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-17 17:49:23

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/ “Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарт таван дэд хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Эрүүл шүд” хөтөлбөр юм.

 

“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 16-ны өдөр Даланзадгад суманд зохион байгууллаа.

 


Тус тэмцээнийг Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн яамтай хамтран улсын хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Даланзадгад сумын ЕБ-ын зургаан сургуулийн 152 сурагч, 19 багт хуваагдан оролцлоо.

 

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт 2550,2 оноогоор улсын тэргүүний III сургуулийн “Luxury smile” баг, дэд байрт 2504,5 оноогоор улсын тэргүүний лаборатори I сургуулийн “Happy” баг, гутгаар байрт 2491,9 оноогоор улсын тэргүүний III сургуулийн “Толь” баг тус тус шагналт байрыг эзэллээ.


 

Шилдэг таван оролцогчоор улсын тэргүүний III сургуулийн “Толь” багийн гишүүн Б.Амина, IV сургуулийн “Сайхан инээмсэглэл” багийн гишүүн С.Хүсэлзаяа, улсын тэргүүний III сургуулийн “Толь” багийн гишүүн О.Номин, IV сургуулийн “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” багийн гишүүн У.Чинзориг мөн сургуулийн “Танан цагаан” багийн гишүүн П.Хүслэнбаяр нар эзэлсэн бол сурагчдаа амжилттай бэлтгэсэн шилдэг багшаар улсын тэргүүний III сургуулийн багш Г.Оюунчимэг, Ү.Мөнхгэрэл, улсын тэргүүний лаборатори I сургуулийн багш Ц.Ариунтуяа, З.Мөнхзул, улсын тэргүүний III сургуулийн багш Д.Лхагвачулуун, Н.Өлзийтогтох нар шалгарчээ.

 


“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн нь сурагчдын амны хөндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв угаах аргачлалыг эзэмшүүлэх, шүдээ тогтмол угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах олон талын ач холбогдолтой. 

相关新闻