Израил-ХАМАС-ын дайн: Улс орнууд иргэдээ яаравчлан татсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 13 /AFP/. Өнгөрсөн бямба гарагт ХАМАС бүлэглэл довтолж эхэлснээс хойш дайн дэгдээд байгаа Израил, Палестины нутаг дэвсгэрт гадаадын олон мянган иргэн гацаад байна.
Мөргөлдөөний улмаас аль аль талд олон мянган хүний
амь нас эрсдсэн тул дэлхийн хэд хэдэн улс иргэдээ эх оронд нь авчрах ажиллагааг эхлүүлээд
байгаа бол зарим улс орон ойрын
өдрүүдэд эхлүүлэхээр
төлөвлөж байна.
Ингээд одоогоор эл ажиллагааг эхлүүлээд байгаа болон явуулахаар төлөвлөж буй нүүлгэн шилжүүлэх ажиллагааны талаарх албан ёсны эх сурвалжуудын
мэдээллийг тоймлон хүргэе.
АНУ
АНУ-ын Засгийн газар Израилаас явах хүсэлтэй Америкийн иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдэд тусгай үүргийн нислэгүүдийг санал болгож эхэлнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.
Ж.Кирби
пүрэв гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Америкийн хэчнээн
иргэн тус улсаас явах хүсэлтэй байгаа талаарх тооцоо засаг захиргаанд
байхгүй байна хэмээн хэлсэн боловч
нүүлгэн шилжүүлэх тусламж хүсэж
буй Америкийн иргэдээс АНУ-ын Төрийн
департаментын цахим хуудсан дахь
анкетийг бөглөхийг хүссэн
байна.
АНУ-ын эрх баригчид мөн иргэдээ
хуурай газар болон далайгаар татан авах арга замыг хайж байна гэж Ж.Кирби хэлжээ. Тус улсын Төрийн
департаментын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, тусгай
үүргийн нислэгүүдийг баасан гаргаас
эхлүүлэхээр болжээ.
Герман
Германы Засгийн
газраас зохион байгуулсан дөрвөн нислэг пүрэв гарагт
Тель-Авиваас хөөрчээ. Пүрэв гарагт Германы 950 орчим иргэн хуурай газраар, далайгаар болон агаарын замаар
тус бүс нутгаас гарсан гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн
байна.
Германы иргэдийг нүүлгэн шилжүүлэх нислэгүүд баасан гарагт үргэлжлэх бөгөөд анхны нислэг пүрэв гарагт Франкфурт хотод газарджээ. Уг нислэгээр 372 хүн зорчсон байна. “Эх орон руугаа буцах тусламж хүссэн жагсаалтад Германы 4500 орчим иргэн бүртгүүлсэн” гэж Гадаад хэргийн яамны эх сурвалж хэлжээ.
Тайланд
Тайландын 15
иргэн /олонх нь шархадсан/ Израилыг орхин явснаасаа хойш пүрэв
гарагт Бангкок хотод иржээ. Бусад нислэгийг ням, лхагва гарагт хийхээр төлөвлөж
байна.
Зүүн Өмнөд Азийн энэхүү
улсын 30 мянга орчим иргэн Израилд ажиллаж, амьдардаг бөгөөд 5000 гаруй нь эх орондоо буцах хүсэлт гаргаад байна.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгосын
192 иргэнийг тээвэрлэсэн нисэх онгоц лхагва гаргийн өглөө Тель-Авиваас хөөрч,
Сөүл хотын ойролцоо газардсан гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Өмнөд Солонгосын өөр
30 иргэнийг энэ долоо хоногийн сүүлээр арилжааны нислэгээр нүүлгэн шилжүүлнэ
гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мөн Израилд христийн шашны мөргөл үйлдэж байсан
27 хүн хөрш Иордан руу хуурай замаар явах аж.
Украин
Украинаас Израилд
суугаа Элчин сайд Евген Корныйчук лхагва гарагт мэдэгдэхдээ, эхний
нүүлгэн шилжүүлэх нислэгийг Тель-Авиваас бямба гарагт, хоёр дахь нислэгийг ням
гарагт хийхээр төлөвлөж байна гэжээ.
ОХУ-ын
түрэмгийллийн улмаас Украин руу хийх нислэгүүд зогссон тул тэдгээр онгоц Молдова,
Польш, Румын, Словак зэрэг хөрш орнууд руу нисэх магадлалтай байна гэж тэрбээр Украины
телевизэд мэдээлсэн байна. Тус улсан 1000 иргэн Израилаас явах хүсэлтэй
байгаагаа илэрхийлжээ.
“Газын зурваст
байгаа иргэдтэй холбоотой томоохон асуудал бий бөгөөд тэнд 300 орчим иргэн байгаа.
Эрх баригчид Газын зурвасаас 160 орчим хүнийг Рафахаар дамжуулан Египет рүү, түүний
дараа гуравдагч орнууд руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ тоо
байнга нэмэгдэж байна” гэж тэрбээр ярьсан байна.
Бусад орнууд
Латин Америкийн
орнуудаас хамгийн олон еврей хүн амтайд тооцогддог Аргентин улс мягмар гаргаас
эхлэн 1200 гаруй иргэнээ
Израилаас татан авч эхэлжээ.
Италийн нийслэл Ром руу нүүлгэн шилжүүлэхийг хүссэн 1246 аргентинчуудыг агаарын цэргийн хүчний нислэгээр өдөрт гурван удаа татан авна гэж Батлан хамгаалахын сайд Хорхе Тайана мэдэгдсэн байна. Тэндээс төрийн өмчит агаарын тээврийн “Aerolineas Argentinas” компани тэднийг Буэнос-Айрест хүргэнэ.
Австрийн Засгийн газар пүрэв гарагт 176 хүнийг, түүний дотор өөрийн орны 139 иргэнийг агаараар нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдэв. Лхагва гарагт 98 хүн нутаг буцсаны дотор Австрийн 83 иргэнээс гадна Нидерланд, Герман, Унгар, Израил, Испани, АНУ-ын иргэдээс бүрдсэн 15 хүн байжээ. Пүрэв гаргийн орой дахин 70 хүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвтэй байгаа бол баасан гарагт хийх хуваарьт нислэг 176 хүн суух төлөвтэй байна.
Бразилын Засгийн газар Израил болон Палестины нутаг дэвсгэрийг орхин явахыг хүссэн иргэдээ яаралтай нутаг буцаахын тулд хамгийн багадаа зургаан онгоц хөөргөхөөр төлөвлөж байна. Засгийн газрын мэдээллээр, Израилд Бразилын 14 мянга орчим иргэн, Палестины нутаг дэвсгэрт 6000 орчим хүн амьдардаг. Бразилын 211 иргэнийг тээвэрлэсэн анхны нислэг лхагва гарагт үүр цайхаас өмнө буцаж иржээ. Хоёр дахь нислэг пүрэв гарагт хийгдэнэ.
Их Британийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх анхны нислэг
пүрэв гарагт Израилаас хөөрсөн бөгөөд бусад нислэгийг энэ долоо хоногийн сүүлээр
хийхээр төлөвлөжээ.
Израилиас явах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Канадын эрх баригчид лхагва гарагт армийн хоёр нисэх онгоц илгээсэн бөгөөд ойрын өдрүүдэд 700 орчим иргэнээ эх оронд нь авчирна гэж Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгдэв. Тус улсын 4200 гаруй иргэн Израил дахь Оттавагийн Консулын газарт, түүнчлэн 470 гаруй хүн Палестины нутаг дэвсгэрт бүртгэлтэй байна.
Данийн Засгийн газар ойрын өдрүүдэд иргэдээ
нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Тус улсын 1200 орчим иргэн
Израилд, 90 иргэн Палестины нутаг дэвсгэрт байгаа ажээ.
Финланд улс мөн тус бүс нутгаас иргэдээ нүүлгэн
шилжүүлэхээ амлажээ.
Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна Тель-Авиваас
гарах боломжгүй болсон франц иргэдийг нутаг буцахад нь туслах зорилгоор Air
France компани тусгай нислэг үйлдэнэ
гэж пүрэв гарагт мэдэгджээ.
Одоогийн байдлаар
Грекийн 180 орчим иргэнийг Израил улсаас нүүлгэн шилжүүлсэн гэж Гадаад
хэргийн яам пүрэв гарагт мэдэгдэв.
Пүрэв гарагт Унгарын 65 иргэн, түүний
дотор 18 хүүхэд завиар Израилыг
орхин явснаар нүүлгэн
шилжүүлсэн хүний тоо 388 болсон тухай
холбогдох албаныхан мэдээлжээ.
Исландын Засгийн
газар 126 иргэнээ, мөн Фарерын арлуудын тав, Норвегийн
дөрөв, Германы 12 иргэнийг нутаг
буцаасан байна.
Израил
болон Палестины нутаг дэвсгэрээс Мексикийн 287 иргэнийг тээвэрлэсэн цэргийн хоёр онгоц лхагва гарагт Мехико хотод газардсан гэж тус
улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
Мексикийн Засгийн
газрын мэдээлснээр, 1000 орчим хүн нутаг буцах тусламж хүссэн байна. Засгийн газар
дахин нислэг зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна. Албан ёсны мэдээллээр, Израилд 5000
орчим, Газын зурваст хоёр, Баруун эрэгт 35 орчим мексик хүн амьдардаг.
Нигери улс Израилд христийн
шашны мөргөл үйлдэхээр очоод
байсан 310 иргэнээ Иордан руу дүрвэснийх нь дараа эх орондоо авчирсан байна.
Норвеги улс лхагва гаргийн орой Израил болон
Палестины нутаг дэвсгэрт гацсан
иргэддээ зориулан нислэг зохион байгуулжээ. Тус бүс нутагт Норвегийн 500 орчим иргэн амьдардаг.
Перугийн ерөнхийлөгчийн онгоцыг Израилд гацсан иргэдийг татан авахаар баасан гарагт илгээнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дина Болуарте
мэдэгджээ. Ерөнхий сайд
Альберто Отарологийн хэлснээр,
Перугийн 60-70 иргэн уг онгоцонд
суух бөгөөд мөргөлдөөнтэй бүсэд байгаа хүмүүсийг эн тэргүүнд тавих ажээ.
Португал улс лхагва гаргийн өглөө 152 иргэнээ, мөн Европын бусад орны 14 иргэнийг Португалын цэргийн нисэх онгоцоор нутаг буцаасан байна. Мөн пүрэв гаргийн нислэгээр 22 хүн тус улсаас явсны найм нь португал, 14
нь өөр улсын иргэд байжээ.
Испани мягмар
гаргаас лхагва гарагт шилжих шөнө Тель-Авиваас 209 хүнтэй нислэг зохион
байгуулсны 185 нь испаничууд болон үлдсэн
нь Европ, Латин Америкийн орнуудын
иргэд байв. Хоёр дахь нислэгт
220 хүн зорчсоны дотор
Испанийн 149 иргэн байжээ.
Шведийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн онгоц пүрэв гаргийн орой Тель-Авиваас хөөрнө. Израилд Шведийн 3000
орчим, Палестины нутаг дэвсгэрт 800 орчим иргэн амьдардаг.
“Swiss International Air Lines” компани Швейцарын 435 иргэнийг эх оронд нь авчирчээ. Мөн пүрэв, баасан гарагт дахин хоёр нислэг хийхээр төлөвлөж байна. Израил болон Палестины нутаг дэвсгэрт Швейцарын 28 мянга орчим иргэн, тэдний гэр бүлийнхэн албан ёсоор бүртгэлтэй байдаг.Israel and the Palestinian territories.