СЭЛЭНГЭ: ОХУ талын зорчигч бага оврын машины хяналт шалгалтын хугацааг богиносгож, хэт их уддаг байдлыг анхаарч өгөхийг хүслээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр ОХУ-ын БНБУ-ын Ерөнхийлөгч
Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй албаны төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг чөлөөт бүс болон Олон улсын автозамын ШНБ-д ажиллаж, хоёр талын
хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад
Монгол Улсын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны хөрөнгө оруулалт бодлогын
газрын дарга Б.Анар, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын
ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн
даргын зөвлөх Х.Наранхүү, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж.
ОХУ-ын
БНБУ-ын талаас ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яамны олон улсын хамтын ажиллагаа,
гадаад худалдааны тусгай зөвшөөрлийн газрын дарга Р.А.Чекушов, ОХУ-аас Монгол
Улсад суугаа худалдааны төлөөлөгч М.В.Васильев болон холбогдох албаны хүмүүс
оролцлоо.
Уулзалтын
хүрээнд Чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, хөрөнгө
оруулагчдад олгож байгаа боломж, дэд бүтцийн асуудал.
Мөн ОХУ
талын хилийн үйл ажиллагааг 24 цаг болгох боломжтой эсэх зэрэг олон асуудлын
хүрээнд албаны хүмүүс ярилцаж, санал солилцлоо.
Энэ
үеэр ОХУ талын зорчигч бага оврын машины хяналт шалгалтын хугацааг богиносгож,
орос тал дээр хэт их уддаг байдлыг анхаарч өгөх хүсэлтийг мэргэжлийн
байгууллагуудаас холбогдох илэрхийллээ.