Японы банк хоорондын шилжүүлгийн системд томоохон саатал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-10-10 12:37:50

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 10 /Nikkei/. Японы банк хоорондын дотоод шилжүүлгийн “Zengin” систем доголдож, улмаар тус улсын 11 томоохон банк, санхүүгийн байгууллагууд асуудалтай тулгараад байгаа тухай уг системийн цахим хуудсанд мэдээлжээ. 


Nikkei сонинд мэдээлснээр, энэ нь 1973 онд “Zengin” системийг нэвтрүүлснээс хойш гарч буй анхны томоохон хэмжээний саатал юм. Системийг сэргээх хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд доголдох болсны шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.


Одоогоор Японы томоохон банкуудын нэг болох “Mitsubishi UFJ” бусад банк руу шилжүүлэг хийхгүй, хүлээн авахгүй байгаа аж. Мөн “Resona Bank”, “Kitakyushu Bank” болон бусад банкны шилжүүлгийн систем доголджээ. 



相关新闻