ӨМНӨГОВЬ: Номын өргөтгөсөн хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Номтой Өмнөговь" зохиолчдын өдөрлөгийг аравдугаар сарын 14-15-ны өдөр зохион байгуулна.
Өмнөговь аймгийн төв номын сангийн урилгаар Улаанбаатар хотоос нэрт зохиолчид Даланзадгад сумын ХЖТ-т хүрэлцэн ирж, хоёр өдрийн хугацаанд зохиолчдын өдөрлөг, гарын үсэгтэй номын хямдралтай худалдаа, уулзалт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өдөрлөгт Төрийн шагналт зохиолч С.Оюун, СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, УГЗ зохиолч Б.Пүрэвдорж,СГЗ зохиолч Д.Жамъян, СГЗ, зохиолч Б.Сарантуяа, зохиолч С.Пүрэвсүрэн, зохиолч Б.Эрхэмбаяр, зохиолч, нийтлэлч Д.Дамдинжав, зохиолч С.Батжаргал, зохиолч Х.Дуламсүрэн, зохиолч Б.Баярхүү, МЗЭ-ийн шагналт зохиолч Ш.Солонго, МЗЭ-ийн шагналт Д.Цэрэннадмид, МЗЭ-ийн шагналт зохиолч Э.Амарзаяа, хүүхдийн зохиолч П.Наранбаатар, орчуулагч Б.Нямдорж тэргүүтэй Монголын нэрт зохиолчид, уран бүтээлчид оролцоно.
Номын үзэсгэлэн худалдаанд дэлгэж байгаа
номуудыг 30-50 хувийн хямдралтай худалдах бөгөөд номын зохиогчид уншигчидтай уулзалт хийж, гарын үсгээ зурж өгч байгаагаараа онцлогтой.