ДОРНОГОВЬ: Сумын төвийн гудамжуудад камер суурилуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Орон нутгийн 116 сая төгрөгийн санхүүжилтээр Замын-Үүд сумын төвийн гудамжуудад камер суурилуулах ажлыг хийж байна.
Камерын хяналтын төвийн
серверийн шинэчлэлт хийх, гурван цэгт найман камер нэмж байрлуулах төсвийг Замын-Үүд сумын ИТХ-ын тогтоолоор баталжээ.
Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Сонголт нар” ХХК
шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй
аюулаас иргэд олон нийтийг хамгаалах зорилгоор сумын төвийн гудамжуудыг үе
шаттай камержуулж байгаа аж.