ГОВЬ-АЛТАЙ: "Чи ганцаараа биш" нөлөөллийн аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-09 09:34:51

Есөнбулаг 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Чи ганцаараа биш" цахим нөлөөллийн аяны нээлтэд 250 гаруй хүүхэд оролцлоо.


Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн төрөл хэлбэрүүдийг таньж мэдэх, тэдгээрээс хүүхдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга замууд, энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх, тусламж үйлчилгээ авах арга хэрэгсэл, сувгуудын талаар мэдээлэл өгөх, өсвөр насны хүүхэд эцэг эхчүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ХНХЯ, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Чи ганцаараа биш” сошиал нөлөөллийн аяны нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.


Энэ аяныг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Хүүхдийн зөвлөл, CHAMPIONS фитнес клуб, ГБХЗХГ-ын дэргэдэх клуб, зөвлөл, Сүхбаатарын Болормаа сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Мазаалай" драмын дугуйлантай хамтран зохион байгуулж, 250 хүүхэд хамрагдав. 


Аяны үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал нээж, баяр хүргэн үг хэлсэн бол Гэр бүл, хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Төгсжаргал аяны танилцуулга, мэдээллийг хүргэж, аяндаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 


Тус үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүд цахим орчныг зөв зохистой ашиглах, өөрсдийгөө болон найз нөхдөө эрсдэлээс хамгаалах, бэлгийн хүчирхийлэл мөлжлөгт өртөх, өртөж болзошгүй эрсдэл үүссэн нөхцөл байдалд заавал мэдээлж хамгаалагдах талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болсон тухай оролцогч хүүхдүүд хэлж байлаа.

相关新闻