ДОРНОГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-06 10:42:54

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгавар, Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар албан даалгаврын дагуу сумд өвс татах, тэжээл бэлтгэж хашаа хороо засах ажлыг гүйцэтгэж байна.


Улаанбадрах сумын ЗДТГ-аас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд 1500 боодол өвсний нөөц бүрдүүлжээ. Мөн өвсийг цаг хүндэрсэн нөхцөлд малчдад тараах тул малчин, мал бүхий өрхүүд хувийн бэлтгэлээ хангаж, өвсний нөөц бүрдүүлж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Энэ жил Дорноговийн зарим нутгаар бороо хур ороогүй учир мал тарга тэвээрэг муу авчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумд малынхаа тоо толгойтой уялдуулан тодорхой тоннын өвс тэжээл бэлтгэх үүрэг авсан байна.

相关新闻