ГОВЬ-АЛТАЙ: Олон нийтэд санхүүгийн төлөвлөлт, хуримтлалын ач тусыг таниулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-06 16:47:41

Есөнбулаг, 2023 оны 10 дугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны нээлт аравдугаар сарын 6-нд “Мазаалай” театрт боллоо.


Дэлхийн хуримтлалын өдөр бол нэг ёсны баярын өдөр байдаг, учир юу гэхээр бүтэн жил, сараар хувь хүн өөртөө зорилго тавьж, өөрийнхөө ирээдүй, гэнэтийн болон товлосон ажил үйлд зориулж бага багаар хуримтлуулсан мөнгөө хэрхэн өссөнийг дүгнэж, зорилгодоо хүрсэний баяр юм хэмээн Монголбанкны Говь-Алтай салбараас нээлтийн үеэр онцоллоо. 


Энэхүү аяныг ХААН, Хас, Төрийн банкны Говь-Алтай салбаруудын хамт олон, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран энэ сарыг дуустал хэрэгжүүлэх аж. Аяны хүрээнд аймгийн төв төдийгүй 17 сум, 2 тосгоны хүүхэд залуучууд, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтийн анхаарлыг хуримтлал, хувь хүн, өрхийн санхүүгийн төлөвлөлтийн ач холбогдолд хандуулах, хуримтлалын дадал хэвшилд уриалсан олон үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулахаар төлөвлөжээ.


相关新闻