АРХАНГАЙ: “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын баг Архангай аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх ажлыг Архангай аймагт зохион байгууллаа. Мөн цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд 230 гаруй төрийн албан хаагч болон иргэдийг хамруулаад байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, ажлын хэрэгжилтийн танилцуулгыг, ЦХХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаарх мэдээллийг, Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жамсрандорж Архангай аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулгыг тус тус хүргэлээ.
Тус аймгийн хэмжээнд дөрвөн байршилд “ХУРДАН” цэг ажиллаж байна. “ХУРДАН” цэг өнгөрсөн 5 дугаар сарын 19-нд нээлтээ хийснээс хойш киоск, нэг цэгийн үйлчилгээний оператор болон утасны e-mongolia аппликейшныг ашиглах заавар зөвлөгөө өгөх үйлчилгээг нийд 4000 гаруй иргэнд хүргэжээ.
Архангай аймгийн нутаг
дэвсгэрээр тооцвол 32 хувь нь өндөр хурдны 4G сүлжээнд холбогдсон, 35 хувь нь
огт сүлжээгүй байгаа судалгаа гарчээ. Мөн 18-45 насны иргэд e-mongolia
аппликейшныг ашиглах бүрэн боломжтой гэсэн бол 45-60 насны иргэдтэй түлхүү
ажиллаж, тэдний цахим ур чадварыг дээшлүүлэх хүрээнд заавар зөвлөгөө,
мэдээллийг өгөхдөө цахим хэлбэрээр болон биечлэн өгөх шаардлага байгааг онцолж
байлаа.