СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 15-нд Сэлэнгэ аймагт ажиллана.
Засгийн газрын тэргүүн холбогдох албаны
хүмүүсийн хамт тус аймагт ажиллахдаа иргэдтэй уулзалт
зохион байгуулах аж.
Мөн тэрбээр Сэлэнгэ аймгийн төв
Сүхбаатар хотод барих 50 МВт-ын Дулааны цахилгаан станц барих бүтээн байгуулалтын
ажлын шав тавих ёслолд оролцох юм байна.